• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    113   |  
1

Археологичид Амазоны ширэнгэн ойгоос 2500 орчим жилийн өмнө байгуулж, дор хаяж 10 мянган хүн амьдарч байсан нэгэн хотыг олжээ.

Тус хот нь хэдэн мянган жилийн турш өтгөн шигүү ургамлуудад дарагдсан байдалтай байсан аж. Археологичид 300 километр бүхий хавтгай дөрвөлжин талбайг хөрсний малтлага хийх замаар судалж, өтгөн шигүү ургамал, модны доор орших хотын үлдэгдлийг лазер мэдрэгч ашиглан илрүүлсэн байна. 

Тодруулбал LiDAR технологийн тусламжтай ойролцоогоор 20 метр урт, 10 метр өргөн, 2-3 метр өндөртэй 6000 тэгш өнцөгт хэлбэртэй газрыг олсон байна. Тус талбайг 3-6 хэсэгт хуваасан байжээ.

"Энэ хот Амазон дахь бидний мэддэг бусад газруудаас ч өмнө үүссэн бөгөөд маш цогц шийдэлтэй байна. Магадгүй бид соёл иргэншлийн талаарх ойлголтоо өөрчлөх хэрэгтэй байх.

Бид Амазонд амьдардаг байсан ихэнх хүнийг хувцас өмсдөггүй, жижиг овоохойд амьдарч байснаар төсөөлдөг. Харин энэ хот Амазоны соёлыг харах хандлагыг өөрчиллөө" хэмээн археологич Стефен Ростайн хэлжээ. Тус эртний хотыг зам толгод сэтэлж, шороон тавцан барих замаар байгуулсан аж. 

Нэг газраас нөгөө рүү дамжих замыг нарийвчлалтай сайн холбосон нь замын сүлжээ нь маш боловсронгуй байсныг илтгэж байна. Судлаачид анх 1970-аад онд хотыг олсон ч 25 жилийн хугацаанд иж бүрэн судалгааг хийж байгаа нь энэ юм.

Эх сурвалж: ВВС

TAGS