• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    108   |  
0
Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн хойш 25 километр зайд хоёр том хүн, хоёр хүүхэд осгож нас байдалтай олджээ. Тус аймгийн цагдаагийн газраас шалгахад урьдчилсан байдлаар "Toyota Harrier" маркийн тээврийн хэрэгсэлд 42-63 насны эрэгтэй, эмэгтэй хоёр, 4-16 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд осгосон байдалтай амь насаа алдсан байсныг шалгаж байгаа аж. Машинд таван иргэн байсан бөгөөд тээврийн хэрэгслийн жолооч нь осгосон байдалтай байсныг малд явж байсан иргэн олж, ойролцоох айлд хүргэж, сумын эмнэлгээс анхан шатны тусламж үзүүлжээ.
 
Иймд иргэд, жолооч та бүхэн холын замд зайлшгүй зорчих үед автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, цаг агаарын нөхцөл байдалд тохируулан дулаан хувцаслах, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг дагаж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
TAGS