• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    91   |  
0

Улаан тэнгисийн худалдааны замд аюул учруулаад буй Йемений Хуси босогчдын бүлэг рүү АНУ болон Их Британи улсууд довтолж эхэллээ. 

Тодруулбал Хуситууд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш Улаан тэнгисийн гол худалдааны замаар зорчиж буй хөлгүүд рүү 100 гаруй нисэгчгүй онгоц, пуужин харвасан.  

Ираны дэмжлэгтэй тус босогчдын бүлэглэл Газын зурвасын дайны хариуд Израилтай хамаарал бүхий хөлөг онгоцнууд руу дайрсан хэмээн өмнө нь мэдэгдэж байв.

Улмаар олон улсын томоохон тээврийн компаниуд тус бүсээр зорчихоос зайлсхийж эхэлсэн юм. Үүний хариуд АНУ тэдгээр хөлгийг хамгаалах зорилгоор тэнгисийн цэргийн ажиллагааг эхлүүлж, Их Британи, Канад, Франц, Бахрейн, Норвег, Испани зэрэг улс нэгдсэн.

Мягмар гаргийн орой босогчид 27 дахь дайралтаа хийсний дараа АНУ, Их Британи улсууд босогчид руу довтлох эсэх талаар өчигдрөөс ярилцаж эхэлсэн бөгөөд өнөөдөр өглөө дайралтаа эхлүүлсэн байна. 

Тодруулбал АНУ-ын талаас Йемений босогчид руу агаар, усан онгоц болон шумбагч онгоцоор довтолж байгаа хэмээн Ройтерс агентлагт мэдээлжээ. Хуси босогчдын бүлэг "Хэрэв АНУ дайрвал заавал хариу арга хэмжээ авна" хэмээн мэдэгдсэн. 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "Дэлхийн хамгийн чухал худалдааны замуудын нэгээр зорчих эрх чөлөөг алдагдуулж, бидэн рүү халдаж буй босогчдыг тэвчихгүй. Цаашдаа ч шаардлагатай арга хэмжээг авах болно" гэжээ.

Эх сурвалж: ВВС

TAGS