• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    100   |  
0

Улсын Филармонийн үзвэрийн 50 дахь жилийн нээлт ‘ТЭНГЭР ТАЛ’ сонгодог хөгжмийн концерт 2021 оны 11сарын 05, 06-ны 19:00 цагт Улсын филармонийн концертын танхимд болох гэж байна. 

Энэхүү тоглолтод зориулан хөгжмийнзохиолчШ.Өлзийбаяр‘Эрхт Монгол’ удиртгал, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн ‘Тусгаар монгол улс’ удиртгал хөгжмийг бүтээсэн бөгөөд анх удаагаа тайзнаа эгшиглэх юм. Мөн Монголын алдарт хөгжмийн зохиолчдын шилмэл хөгжмийн бүтээлүүд тоглогдохоор тоглолтын хөтөлбөрт багтсан байна. 

Тоглолтод Улсын Филармонийн симфони найрал хөгжим, ерөнхий удирдаач Д.Нямдаш /СТА/, удирдаач Б.Батбаатар /СТА/, Б.Анар болон гоцлол дуучин Э.Анхбаяр /МУГЖ/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Д.Дүйнхэржав /СТА/, гоцлол хөгжимчин Д.Азбилэг /СТА/, Ө.Болормаа /СТА/, Г.Гантулга /СТА/, Х.Тунгалагтамир /СТА/, О.Урангоо, М.Номужин, Т.Энх-Отгон нар оролцоно. 

Улсын Филармони нь Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан Монгол уран бүтээлийн “ЭРХТ МОНГОЛ” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн хүрээнд симфони найрал хөгжмийн ‘Тэнгэр тал’ концертоор төслийн нээлт эхэлж байгаа юм. 

Төслийн хүрээнд Симфони найрал хөгжим,Морин хуурын чуулга, Баян Монгол чуулга бүр тус тусын тоглолт болон гурван оркестрын ‘Эрхт Монгол’ нэгдсэн концертыг хүргэхээр бэлтгээд байгаа юм. 

Эрхэм үзэгч та “ТЭНГЭР ТАЛ” тоглолтын тасалбараа Ticket.mn: https://ticket.mn/event/1044/ болон Улсын Филармонийн билетийн кассаас авна уу. Нэмэлт мэдээллийг: 7011-8012, 8005-7575

TAGS





Холбоотой санал болгох мэдээ