• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    100   |  
0
Дэлхийн чансааны оноо олгох  "Zagreb Open 2024" нээлттэй тэмцээний хоёр дахь өдрийн финалын барилдаанууд болж өнгөрлөө. Эмэгтэйчүүдийн 50кг-ын жинд ДАШТ-ий хоёр мөнгө, нэг хүрэл медальт МУГТ Д.Отгонжаргал Польш улсын тамирчин Агата Марта Валерзакийг оноогоор цэвэр ялж хүрэл медаль хүртлээ. Д.Отгонжаргалын хувьд тус тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож медалийн эзэн болж байна.  
 
Манай улсаас уг тэмцээнд гурван тамирчин оролцож байгаа. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 68кг-ын жинд  ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Дэлгэрмаа зодоглох юм. Тус тэмцээнд эрэгтэйчүүдийн 61кг-д оролцсон МУГТ Э.Бэхбаяр алтан медаль хүртсэн амжилттай байгаа. 
TAGS