A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Нийтлэлч: Л.Нандинчимэг | 143 | |||||
|
Нийтлэлч: Л.Нандинчимэг | 143 | |
|
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Игавахара Масаруг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, хоёр улсын боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн ололт амжилтыг дурдаж талархал илэрхийлэв.
Япон Улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Инженер технологийн дээд боловсрол” төслийн хамтарсан судалгааны хүрээнд МУИС, ШУТИС, ХААИС-ийн 26 баг Япон улсын 60 гаруй их сургууль, хүрээлэнтэй хамтран ажилласан. Үүний үр дүн, судалгааны лабораториудын шинэчлэл, эрдэмтэн судлаачдын чадавхид тулгуурлан дараагийн үе шатыг эхлүүлэх шаардлагатай байгаа талаар ярилцлаа.
Талууд төслийн үр дүнг өргөжүүлэн Монгол Улсын өмнө тулгамдаж буй бодит асуудлуудыг шийдэхэд чиглэсэн ахисан түвшний сургалтыг чанаржуулах, судалгаа-туршилт, үйлдвэрлэл, аж үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих чиглэлээр цаашид төслийг хамтран үргэлжлүүлэхээр тохиров.
Элчин сайд Хөгжлийн гол тулгуур болох хүний хөгжил, боловсролын салбарт хамтран ажиллахаа илэрхийлж, үүний эхлэл болгон Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахад таатай байгаагаа хэллээ. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа (PPP)-г эрчимжүүлэхээр талууд тохиров.
Мөн
Эх сурвалж: БШУЯ
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|