• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    88   |  
0

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар сар шинийн баярыг угтан жил бүр зохион байгуулдаг “Амар байна уу 2024” жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа энэ сарын 15-наас эхлэх гэнэ. 

Сар шинийн баярыг угтаж Монголчууд 1.3 их наяд төгрөгийг зарцуулдаг бөгөөд 70 хувийг нь гадаадаас гарын бэлэг худалдан авахад зарцуулдаг аж. Өнгөрсөн жил тус арга хэмжээнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн үндэсний хувцас урлаач, бэлэг дурсгал, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч  1000 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч оролцон, түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр бүтээгдэхүүнээ борлуулсан. Ийнхүү 45,000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэж, 230,000 гаруй иргэнд үйлчлэн, нэгдсэн дүнгээр 48.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. 

“Амар байна уу-2024” жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1000 гаруй дотоодын үйлдвэрлэгчид нэг сарын хугацаанд түрээсийн төлбөргүйгээр оролцон, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулах юм. Тус үзэсгэлэн худалдаа нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 9 хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд “Шинэ зуун айл” худалдааны төвд болно.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ