• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    95   |  
0
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэй 6, эмэгтэй 7 жингийн барилдаанууд  болно. Хамгийн хүнд жин 125 кг-д хамгийн олон буюу 33 бөх зодоглож байгаа бөгөөд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, олимпын шагналт байрын эзэн М.Лхагвагэрэл хэсгийг тэргүүлж байна. Түүнчлэн Азийн аваргын дөрвөн медальт О.Үйтүмэн, уран барилдаант улсын харцага Ш.Пүрэвгарьд зэрэг хүчтэй өрсөлдөгчид бий.
 
Мөн олимпын жин болох 86 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Бат-Эрдэнэ, 23 хүртэлх насны Азийн аварга Н.Батбилгүүн тэргүүтэй 18 бөх зодоглоно.
 
Өчигдөр болсон эмэгтэйчүүдийн 53, 59, 68, эрэгтэйчүүдийн 57, 70, 97 кг-ын медальтнууд тодрох бол эмэгтэй 50, 55, 65, 76 кг, эрэгтэй 61, 86, 125 кг-ын урьдчилсан болон хагас шигшээ барилдаан явагдана.
 
Өнөөдөр болох финалын барилдаанууд:
 
Б.Болортуяа-Б.Хулан (эмэгтэй 53 кг)
Б.Анударь-Б.Болор-Эрдэнэ (эмэгтэй 59 кг)
П.Номин-Эрдэнэ-Э.Одзаяа (эмэгтэй 68 кг)
З.Занабазар-Б.Мөнх-Эрдэнэ (эрэгтэй 57 кг)
Э.Тэмүүлэн-Ц.Чинзориг (эрэгтэй 70 кг)
Г.Ганхуяг-Ө.Батзул (эрэгтэй 97 кг)
TAGS





Холбоотой санал болгох мэдээ