• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    112   |  
0
Монгол улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санаачлан өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор олон талт бодлого, арга хэмжээ, хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь “1 жуулчинд-1 хонь” хөтөлбөр бөгөөд үүнийг Булган аймаг манлайлан дэмжиж Монгол улсад ирсэн жуулчин бүрд 1 хонь, 100 мянган жуулчдад 100 мянган хонь бэлэглэхээр зарласан.
Монголын өвлийн аялал жуулчлалыг дэлхийд сурталчлах Nas daily студийн багын контент бүтээгчид Булган аймгийн Хангал суманд зочиллоо.
Нутгийн малчид алс холоос Монгол орныг зорин ирсэн 6 жуулчинд тус бүр хундан цагаан эм хонийг бэлэглэн өглөө.
Хоньтой болсон жуулчид маань хүсвэл хонио гарган төхөөрөх, эсвэл хот айлдаа үлдээн өвс тэжээлээр нь ханган тэжээж, өсөн үржихийг нь бэлэн үүссэн “1 жуулчинд-1 хонь” аппликэйшнээр тогтмол харах боломжтой орчин үеийн цахим харилцааг малчидтай үүсгэлээ.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ