• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    152   |  
0

 

“Оюу толгой”-н гэрээлэгч зарим компанийн ажилчдын төлөөлөл хэвлэлийн хурал зарлаж, 100 орчим уурхайчин гүний уурхайд угаартан, хүчилтөрөгчийн аппарат зүүсэн гэж мэдээлсэн. Тодруулбал, 1 дүгээр сарын 8-ны өдөр иргэн Б.Ононхангай нэр бүхий хоёр хуульчийн хамтаар мэдээлэл хийсэн юм.

Тэгвэл тус мэдээллийг худал хэмээн няцааж, “Оюу толгой” ХХК-ийн зүгээс тайлбар ирүүллээ. Бид мэдээллийн тэнцвэрт байдлыг ханган дараах мэдэгдлийг хүргэж байна.

“Оюу толгой” ХХК "Манай компанийн үйл ажиллагаатай холбоотой, олон нийтийг төөрөгдүүлсэн буруу ташаа, худал мэдээллийг удаа дараа түгээж буй иргэн Б.Ононхангай нь одоогоор “Оюу толгой” ХХК болон гэрээт компанийн ажилтан биш бөгөөд “Оюу толгой" ХХК-ийн үйл ажиллагааны талаар үнэн бодит мэдээлэл өгөх, төлөөлөх эрх бүхий этгээд биш болно. Цаашид энэ мэт буруу ташаа, худал мэдээллийг олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараах үйлдлээ зогсоохгүй тохиолдолд бид холбогдох хуулийн байгууллагад хандаж, асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэх болохоо албан ёсоор мэдэгдэж байна.

“Оюу толгойн уурхайд нэг сарын хугацаанд таван ажилтан нас барсан. Гэхдээ хэн ч мэдээгүй. Бас л нуусан” гэх мэдээллийн хариуд "Оюу толгойн уурхайн цогцолборт үйлдвэрлэлийн ослын улмаас 1 сарын хугацаанд таван ажилтан амь насаа алдсан тохиолдол гараагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.  Ковид-19 цар тахлын үеэр уурхайн цогцолборт хамт олноос маань эрүүл мэндийн шалтгаанаар, зуурдаар нас барсан харамсалтай тохиолдол гарсан. Бид орон нутгийн эрх бүхий байгууллагуудтай холбогдох хууль, журмын дагуу хамтран ажилласан ба талийгаачийн ар гэр, баг хамт олонд шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлсэн.

Энэ талаар бид олон нийтэд мэдээлэх эрх бүхий байгууллага биш тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй ба талийгаачийн гэр бүл, хамтран ажиллагсдад хүндэтгэлтэй хандахыг та бүхнээс хүсье" гэлээ.

Оюу толгойн ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдал, дүрэм журмын талаар "Өнөөдрийн байдлаар Оюу толгойн уурхайд нийт 21,000 гаруй ажилтан ажиллаж байна. Нийт ажилтнууддаа эрүүл, аюулгүй, аливаа дарамтаас ангид ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх нь ямагт бидний нэн тэргүүний зорилго байдаг. Аюултай санагдсан аливаа ажлыг шууд зогсоож, ахлах ажилтандаа мэдэгдэх эрх ажилтан бүрт бий. Энэ хүрээндээ шат дараалсан эрүүл мэнд аюулгүй ажиллагаа, сэтгэл зүйн эрүүл мэндийн төрөл бүрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Бид нийт ажилтныхаа бие махбод болон сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих ‘Ажилтанд дэмжлэг үзүүлэх хөтөлбөр’-өөр сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөөс гадна спортоор хичээллэх, бүжиг, хөгжмийн дугуйлан зэрэг алжаал ядаргаагаа зохицуулах, чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэхэд зориулсан орчныг бүрдүүлсэн. Алжаал ядаргаанаас сэргийлж цалинтай амрах боломжоор хангадгаас гадна эрүүл мэнддээ зориулан жилдээ 10-90 хоногийн цалинтай чөлөө авах боломжийг олгодог. Түүнчлэн “Оюу толгой” ХХК нь бүх ажилтнуудаа эрүүл мэндийн болон гэнэтийн ослын даатгал мөн амь насны даатгалд хамруулсан байдаг. Шинээр батлагдсан стратегийнхаа хүрээнд ажилтнуудынхаа эрүүл, аюулгүй байдлыг хангах ажлын орчныг улам сайжруулан ажиллах зорилтууд тавин ажиллаж байна" гэв.

Ажилчид угаартсан гэх мэдээллийн талаар "2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр шилжих шөнө Гүний уурхайд шингэн бетон шүршигч машины автомат цэвэрлэх горим ажиллаж утаа хаясан. Иймд тухайн хэсэгт байсан уурхайчдыг гаргах үед нэг ажилтан хувийн хамгаалах хэрэгсэл зүүгээгүй байсан нь тогтоогдсон.

Компанийн зүгээс холбогдох арга хэмжээг шуурхай авч ажилтнуудыг уурхайн цогцолбор дахь эмнэлэгт хүргэн, эмчийн үзлэгт хамруулахад эрүүл мэндэд нь аюул тулгарсан, угаартсан, хордсон шинж тэмдэг бүхий ажилтан байхгүй болох нь эмчийн үзлэгээр тогтоогдсон. Ийнхүү эмчийн үзлэгийн дараа ажилтнууд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж эхэлсэн" хэмээв.

Гадаад болон монгол ажилтнуудын цалингийн зөрүүний талаар "Тайлбар: Оюу толгойн уурхайн 21,000 гаруй ажиллах хүчний 97%-ийг монгол ажилтнууд бүрдүүлж байна. “Оюу толгой” ХХК-д ажиллаж байгаа гадаад ажилтнууд нь Рио Тинто
группийн бусад улсад байрлах салбараас томилолтоор ирж ажилладаг бөгөөд тухайн улсын хөдөлмөрийн зах зээлд тохирох албан тушаал, цалингийн ангиллын дагуу Рио Тинто групптэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлсөө авдаг. Рио Тинто групп нь дэлхийн олон оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд улс тус бүрд байрлах салбарт тухайн улсын хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан өөр өөр албан тушаал, цалингийн ангилал үйлчилдэг" гэж мэдэгдлээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ