A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
27
|
|
0
|
30
|
|
0
|
44
|
|
0
|
40
|
|
0
|
46
|
|
0
|
43
|
Daily poll
|
Сэтгүүлч: П.Цанжид | 81 | |||||
|
Сэтгүүлч: П.Цанжид | 81 | |
|
УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа.
Энэ хэлэлцээрийн дагуу жилийн 0.282 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, 13.3 сая евротой тэнцэх хэмжээний нэн хөнгөлөлттэй зээл авах гэнэ. Төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлснээр хэт хүйтний болон давчуу орчин нөхцөлд ажиллах чадвартай хөөсөөр гал түймэр унтраах болон 32, 42 метр хүртэлх өндөрт ажиллах 18 нэгж гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх юм. Эдгээр автомашинуудыг хүлээн авснаар Онцгой байдлын байгууллагад ашиглаж байгаа гал түймэр унтраах автомашин, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдэж, ялангуяа газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах, шатахуун түгээх станц, томоохон хэмжээний худалдааны төвд гарсан гал түймрийг түргэн шуурхай унтраах чадавх сайжирна.
2019 онд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн төслийн хүрээнд 42 гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлсэн бөгөөд 2023 оны 12 дугаар сарын байдлаар 2343 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 1699 хүний амь нас, аюулгүй байдлыг хангаж, 357.8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
27
|
|
0
|
30
|
|
0
|
44
|
|
0
|
40
|
|
0
|
46
|
|
0
|
43
|
Daily poll
|