• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    95   |  
0

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар тус намын гишүүд Хөрөнгө оруулалтын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын талаар байр сууриа илэрхийллээ.

Ардчилсан намын Хэрэг Эрхлэх Газрын дарга Н.Лхагвадорж, Таксины жолооч хийж амьдралаа залгуулж байгаа иргэд 5-50 хүртэлх сая төгрөгөөр торгуулах эрсдэл үүсэж байгаа талаар ярих боллоо. 2023 оны аравдугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд иргэн 5 сая, хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүд 50 сая төгрөгөөр торгуулах хуулийн төслийг өргөн барьсан. 

Эрх баригч нам сүүлийн найман жилийн хугацаанд янз бүрийн нэрийдлээр торгодог, үг, үзэл бодлоо илэрхийлснийг нь хорьдог дарангуйллын нийгмийг бий болголоо. Ямар ч төрийн бодлогогүй дарангуйллын тогтолцлоо нүүрлэснээр ардчилал, эрх чөлөө улам бүр бүдгэрч байна гэсэн юм. 

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дэд ерөнхийлөгч Р.Булгамаа, Хүүхэд хамгааллын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж бидний оруулсан санал дэмжигдэх болов уу гэсэн анхаарал, хүлээлт байсан. Гэтэл Хөрөнгө оруулалтын тухай хуулиас болж хойшиллоо. Гэр бүл, хүүхдийн эрх ашгийг тэргүүн эгнээнд хамгаалж чадахгүй байна гэдгийг онцлон хэлмээр байна. 

Хүүхэд яагаад гэмт хэргийн хохирогч болоод байгааг бодолцож, хүүхдийнхээ өмнө хүлээх эцэг эхийн үүрэг хариуцлагыг хуульд тодорхой тусгаж өгөх шаардлагатай. Жилд дунджаар 1500 гаруй хүүхэд гэмт хэрэгт холбогдож, 100 гаруй хүүхэд гэмт хэргийн улмаас нас барж байна.

Бэлгийн хүчирхийлэлд өртдөг охидуудын тоо 300 гаруй, гэр бүлийн хүчирхийллийн золиос болж хүүхдийн тоо 200 давлаа. Бид Гэр бүлийн тухай хуулиар хариуцлагын асуудлыг шинэ түвшинд гаргахыг хүсэж байна. Өнөөдөр хүүхдийнхээ тэтгэмжийг төлдөггүй эцэг, эхчүүдийн тоо 60 хүртэл хувьд хүрч байна. Энэ бүх асуудалд тодорхой зохицуулалтыг хийх шаардлагатай байна гэв. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ