A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
42
|
|
0
|
44
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
49
|
|
0
|
47
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 108 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 108 | |
|
“Зам тавьж өгөөд баруун эргэж болно” тэмдгийн дагуу эргэсэн жолооч нарыг торгосон гэх мэдээлэл олон нийтийн дургүйцлийг хүргээд буй.
Уг тэмдэг 2016 оны аравдугаар сарын 10-аас хэрэгжиж эхэлсэн бөгөөд дөрвөн уулзварт гэрлэн дохио үл хамааран баруун гар тийш эргэхийг зөвшөөрсөн тэмдэглэгээ юм. Тэгвэл энэ тэмдэг хүчин төгөлдөр хэрэгжиж буй эсэх талаар холбогдох албаны газруудаас тодруулахад бүгд өөр өөр хариулт өгсөн юм.
Тээврийн Цагдаагийн алба “Бид энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Цагдаагийн хэвлэл мэдээллийн төвөөс тодруул” гэв. Харин Цагдаагийн хэвлэл мэдээллийн төвөөс “Нийслэлийн Замын хөгжлийн төв уг тэмдгийг хариуцдаг учир бид мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.
Харин Цагдаагийн хэвлэл мэдээллийн төвийн хошууч Б.Дэлгэрхангай “Одоогоор Зам тавьж өгөөд баруун эргэнэ тэмдэгтэй холбоотой гомдол мэдээлэл бүртгэгдээгүй байна. Хэрвээ жолооч зөрчил үйлдэн торгуулчхаад хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд харьяа дүүргийн анхан шатны шүүхэд хандаж болно” гэв.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан н.Гэрэлтогтох “2016 онд Тээврийн Цагдаагийн албанаас нэг сарын хугацаанд судалгаа явуулж уулзваруудад уг тэмдэглэгээг байршуулсан. Бид тэмдэг, тэмдэглэгээг л хариуцдаг учир мөрдөгдөж байгаа эсэхийг мэдэхгүй” гэв.
Дээрх газруудаас “Зам тавьж өгөөд баруун эргэж болно” тэмдэг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юу гэдэгт хариулт өгөх газар олдсонгүй.
Цагдаагийн хэвлэл мэдээллийн төв, Тээврийн Цагдаагийн алба, Нийслэлийн замын хөгжлийн төвийн найман ажилтантай холбогдоход хэн нь ч тодорхой хариулт өгч чадахгүй байлаа. Энэхүү тодорхойгүй төрийн үйлчилгээг иргэд, жолооч нар гайхаж тэмдгийн дагуу эргэх ёстой үгүйгээ мэдэхгүй байна.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
42
|
|
0
|
44
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
49
|
|
0
|
47
|
Daily poll
|