• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    85   |  
0

БНХАУ 2021 оноос хойш АНУ-тай хийсэн анхны цэрэг армийн талаарх яриандаа Тайванийн асуудлаар хэзээ ч “буулт хийхгүй” хэмээн мэдэгдэв. АНУ Тайванийг зэвсэгжүүлэхээ зогсоож, асуудлыг нухацтай авч үзэх хэрэгтэйг хэлсэн байна.

Энэ асуудал Тайванийг Хятадад улам ойртуулах уу эсвэл Хятадаас салгах уу гэдгийг шийдэх чухал сонгуулийн өмнөхөн яригдаж эхэллээ. Хятад улс Тайванийг өөрийн газар нутгийн нэг хэсэг хэмээн үздэг ч Тайвань өөрсдийгөө Хятадаас тусдаа гэж үздэг.

АНУ-аас лхагва гарагт БНХАУ-ыг Тайванийн сонгуульд ямар нэг байдлаар хөндлөнгөөс оролцохгүй байхыг уриалсан. Хэдийгээр АНУ аль нэг нэр дэвшигчийг илүү дэмжээгүй ч сонгуульд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх оролдлогыг эсэргүүцэж буйгаа мэдэгджээ.

Тайваньтай албан ёсны дипломат харилцаагүй ч АНУ нь Тайванийн хамгийн том дэмжигч бөгөөд зэвсэг нийлүүлэгч улс юм. 

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд “Эрх тэгш байдал болон хүндэтгэлийн үндсэн дээр АНУ-тай цэргийн эрүүл, тогтвортой харилцааг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн” гэв.

Тайвань бол Азид ноёрхох Хятад, АНУ-ын ноёрхлын төлөөх маргааны гол цэг юм. 2022 онд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилсны дараа АНУ, Хятадын харилцаа хурцадсан.

Эх сурвалж: Reuters, BBC

TAGS





Холбоотой санал болгох мэдээ