• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    65   |  
0

УИХ-ын намрын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд дараах байр сууриа илэрхийлэв. 

Тэрээр "Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэхгүй бол гадаадын хөрөнгө оруулагч нарт маш буруу дохио очно. Хоёр дахь удаагаа хойшлуулбал гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол Улсын Их Хурал, Засгийн газар дэмжихгүй юм байна гэсэн сигнал очно шүү. 

Монгол Улс хөгжье гэвэл дэд бүтэц хэрэгтэй. Хөгжлийн гурван хүчин зүйл байдаг. Нэгдүгээрт улсын төсөв, хоёрдугаарт гадаадын зээл, гуравдугаарт хөрөнгө оруулалт юм. Өнөөдрийн хувьд Монгол Улс улсын төсөв нь алдагдалтай, гадаадын зээл нь хасах балансд хүрчихсэн. Эрх барьж байгаа нам ирцээ бүрдүүлээд, кнопоо дараасай гэж хүсэж байна.  Энэ та нарын үүрэг. Хэрэв үүнийг хийхгүй бол ирээдүйд асах их хохирол учруулна. Шинэ үеийнхэн та нарт хариуцлага тооцно. Хүн нам та нарт хариуцлага тооцно гэдгээ хэлье" гэв. 

 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ