• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    61   |  
0
Монгол бөхийн хөгжлийг дэмжих, залгамж үеийг бэлтгэх зорилгын хүрээнд Монгол бөхийн өргөөний Их танхимд үндэсний бөх, самбо бөхийн дугуйланг үнэ төлбөргүй хичээллүүлэхээр болжээ. Уг асуудлыг албан ёсоор баталгаажуулж Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав нар хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна. 
 
Өсвөрийн бөхийг багаас нь мэргэжлийн түвшинд бэлтгэх сургалтыг явуулах, бөхийн залгамж халааг үргэлжлүүлэх, бие бялдарыг хөгжүүлэх, спортоор дамжуулан монгол бөхийн хөгжилд хувь нэмэр оруулах, нийгэмд нөлөөлөх эерэг хандлагын нэмэгдүүлэх зэрэг олон ач холбогдолтой болж байна. 
 
Нийслэлийн 2021-2025 оны үндсэн чиглэлийн хүрээнд орчин үеийн спортын олон улсын стандартад нийцсэн усан бассейн, жүдо, үндэсний бөх, чөлөөт бөх, таеквондо, ширээний теннис, сагсан бөмбөг, волейбол, бадминтон, иог, уран гимнастик, уран нугаралт зэрэг сургалт мэргэжлийн таатай орчныг бүрдүүлэхээр олон улсын стандартад нийцсэн Спорт цогцолбор барихаар төлөвлөж байгаа аж. 
 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ