• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    86   |  
0

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський ОХУ-ын армийг зогсоох боломжтой ч Киев агаарын хамгаалалтын системээ сайжруулах шаардлагатай байгааг хэлжээ.

Киевийн эрх баригчдын мэдээлснээр өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 2-ны өдрийн хугацаанд Оросоос Украин руу 500 гаруй нисгэгчгүй онгоц болон пуужин харвасан гэв.

Ерөнхийлөгч Зеленський Литва улсад гэнэтийн айлчлал хийж буй бөгөөд энэ үеэр тус улсын Ерөнхийлөгч нэг, хоёрдугаар сард Украинд 219 сая ам.доллар бүхий зэвсгийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн байна. 

Литвын Ерөнхийлөгч Гитанас Науседа "Удаан үргэлжилсэн дайн ямар хэцүү байдгийг бид мэдэж байгаа учир аль болох хурдан хугацаанд Украиныг ялалт байгуулаасай гэж хүсэж байна" гэжээ. 

Эх сурвалж: АР

TAGS