• Lead the way ...
         
09
2025
Sep
Daily poll
(Нийт санал: 220)
5.91%
94.09%


Сэтгүүлч: П.Цанжид   |    173   |  
0
Дэлхийн чансааны оноо олгох чөлөөт бөхийн нээлттэй тэмцээн Хорват улсын нийслэл Загреб хотноо өчигдөр эхэлсэн. Тус тэмцээнд манай улсын гурван тамирчин хүч үзэж байгаа. Тэмцээний эрэгтэйчүүдийн 61кг-д оролцож буй МУГТ Э.Бэхбаяр Загребын нээлттэй тэмцээнд аваргаллаа. 
 
Тэрээр тус тэмцээнд Пуэрто Рико улсын тамирчин Жозеф Силваг 11:4-өөр, Азербайжаны Алиаббас Рзазадег цэвэр ялж финалд шалгарсан. Алтан медалийн төлөө Украйн улсын тамирчин Андрей Жэлептэй хүч үзэж 9:2-оор илүүрхэж түрүүллээ. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн жинд -50 кг жинд Д.Отгонжаргал, -68 кг жинд Э.Дэлгэрмаа нар хүч үзэх юм. 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ