A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 88 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 88 | |
|
Олон улсын мэдээллийн технологийн манлайлагчдын хурал /ICT Leadership Forum/-2021 өнгөрсөн амралтын өдрүүдэд БНСУ-д зохион байгуулагдлаа. БНСУ-ын Харилцаа холбоо, мэдээллийн технологи болон Шинжлэх ухааны яам болон тус улсын үндэсний мэдээллийн технологийн агентлагийн хамтран зохион байгуулсан тус форумд форумд Монгол Улсыг төлөөлж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ цахимаар оролцсон бөгөөд тэрбээр “Цахим Үндэстэн” болох чиглэлд ойрын дөрвөн жилд хэрэгжүүлэхээр зорьж буй стратегийн зургаан зорилтыг танилцуулсан юм.
Цахим үндэстэн болох зорилтын хүрээнд иргэдийн тоон бичиг үсгийн чадварыг сайжруулах, залуучуудад хиймэл оюун ухаан, блокчейн гэх мэт орчин үеийн технологитой харилцах ур чадварыг суулгахад “Мэдээллийн технологийн төв” байгуулах зайлшгүй шаардлагатай юм.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар БНСУ-ын Үндэсний мэдээллийн технологийн агентлагтай “Мэдээллийн технологийн төв” байгуулах санамж бичгийг цахимаар байгууллаа. Санамж бичгийг баталгаажуулж, Монголын талыг төлөөлж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, БНСУ-г төлөөлж, Үндэсний мэдээллийн технологийн агентлагийн дэд ерөнхийлөгч Пак Вонжэ гарын үсэг зурсан юм.
Санамж бичигт тусгаснаар “Мэдээллийн технологийн төв” -ийг Монгол Улсын алслагдсан, залуу хүн амтай дүүрэг, хороонд байгуулах бөгөөд БНСУ-ын мэргэжилтнүүд дөрвөн жилийн хугацаанд үйл ажиллагаанд нь зөвлөгөө өгч ажиллах ажээ.
Мэдээллийн технологийн төв байгуулагдсанаар дотоодын төдийгүй олон улсын багш, мэргэжилтнүүд иргэдэд хиймэл оюун ухаан, их өгөгдөл гэх мэтчилэн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн ур чадварыг үнэ төлбөргүй олгохын зэрэгцээ, ур чадварын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Тус төвийн барилгын ажил нь 2021 оны 12 дугаар сараас эхлэн 2022 оны 08 дугаар сар хүртэлх үргэлжлэх бөгөөд 2022 оны 11 дүгээр сард нээлтээ хийхээр төлөвлөжээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|