• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    97   |  
0

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын Yutong Bus компаниас 600 автобусыг графикийн дагуу 2024 оны нэгдүгээр сардаа хүлээн авахаар төлөвлөжээ.

Шинэ автобусны дулаан зогсоолуудыг одоо бэлдэж буй юм. Энэ ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Морингийн даваа орчмын 9.8 га газарт, Сонгинохайрхан дүүргийн  22 дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилт орчимд “Зорчигч тээвэр-3” авто баазын барилга угсралтын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байна.

Мөн ногоон автобусны хэргээс болж улсад үүссэн хохирлыг барагдуулах ажлын хүрээнд “Тэнүүн-Огоо” компанийн автобусны дөрвөн баазыг нийслэлд шилжүүлэхийг Авлигатай тэмцэх газраас санал болгосон.

БНСУ-ын “Daewoo bus” компаниас эхний ээлжийн 100 ширхэг ногоон автобус худалдан авах урьдчилгаа төлбөрт 60 тэрбум төгрөг шилжүүлсэн. Мөн 13 тэрбум төгрөг “Тэнүүн-Огоо” компанийн дансанд байсныг эргүүлэн татсан. Нийслэл нэг ч  ногоон автобус авахгүй. 100 ширхэг ногоон автобус бол “Тэнүүн-Огоо” компанийн өмч.

Тус компанийн эзэмшлийн автобусны баазуудын үнэлгээг хийлгэж, улсад учирсан хохирлыг барагдуудах ажлын хүрээнд авах боломжтой. Авбал нийтийн тээврийн автобусны 70 хувь нь дулаан баазтай болно гэж нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ярив. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ