• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    100   |  
0
БНСУ-д мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-14-нд болно. Энэ удаагийн тэмцээнд 16 орны 88 тамирчин оролцох гэнэ. Тус тэмцээнд манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Ч.Мандахбаяр, Н.Сэлэнгэ, Б.Баярмаа, Д.Отгонхүү нар өрсөлдөх юм. 
 
Монголын мөсөнд авирагчид Дэлхийн цомын тэмцээнд 2012 оноос анхлан оролцоход хоёр хүрэл медаль хүртсэн нь Н.Хэрлэн, Ч.Мандахбаяр нар юм. Дэлхийн цомын манай улсын энэ удаагийн бүрэлдэхүүнээс Н.Хэрлэн дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэтэй бол Н.Сэлэнгэ тус тэмцээнд хоёронтоо оролцжээ. Монголын баг тамирчид уг  тэмцээний араас Канадын Эдмонтон хотод хоёрдугаар сарын 16-18-нд болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх билээ.
TAGS