• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    65   |  
0

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэргүүтэй ардчилсан намын гишүүд Их Хурлын дарга Г.Занданшатартай уулзсан байна. Уулзалтаар Ардчилсан намын бүлгийн гишүүд болон Ардчилсан намын төлөөлөл Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар байр сууриа илэрхийлж, Монголын Ардчилсан Холбооны шаардлагыг Улсын Их Хурлын даргад гардууллаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлээд буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар холбогдох тайлбарыг өгөв. Г.Занданшатар газар бол улсын үндэс болохыг тодотгоод, газар эзэмших ашиглахтай холбоотой эрхзүйн зохицуулалтыг ард иргэд, олон нийтээр сайтар хэлэлцүүлж шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийллээ. Мөн хуулийн төсөлтэй холбоотой гаргасан Улсын Их Хурлын гишүүдийн хүсэлт, МоАХ-ны шаардлагыг Улсын Их Хурал дахь намын бүлгүүдэд танилцуулж, холбогдох арга хэмжээ авна гэжээ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ