• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    66   |  
0

Хан-Уул дүүргийн прокурорын газраас  Туул голын сав газрын дагуу үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, хаягдал бохир ус гаргаж буй аж ахуйн нэгж байгууллагуудыг Ус, сувгийн удирдах газартай хамтран шалгалтын ажиллагаа явуулсан байна.

Тус дүүргийн нутаг дэвсгэрт арьс шир, ноос ноолуур боловсруулах чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг нэр бүхий зургаан компанийн үйл ажиллагаатай танилцаж, Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлж байгаа бохир уснаас нь дээж авч лабораториор шинжлүүлсэн байна. Шинжилгээний дүнгээр гурван компанийн хаягдал бохир ус байгаль орчинд хохирол учруулах эрсдэлтэй, МNS ISO 6060:2001,  МNS 5597:2006, МNS ISO 10523:2001, МNS ISO 11923:2001 стандартад зааснаас хэд дахин их химийн бодисын агууламжтай байсныг тогтоожээ. 

Тиймээс тухайн асуудлыг шалгуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлж,  компанийн удирдлагуудад Усны тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах талаар прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ