• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    117   |  
0

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  

Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа. Төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг салбарын сайдад даалгав.

Манай улсад 2023 оны арванхоёрдугаар сарын  байдлаар 1061 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Цахилгаан автомашины тоог 2030 онд 30,000-д хүргэж хэрэглээг нэмэгдүүлсэн тохиолдолд одоо байгаа ердийн, дунд, өндөр хүчин чадалтай 70 цэнэглэгчийн тоог 15 дахин нэмэгдүүлж, 1000-аас доошгүй хэмжээнд хүргэх шаардлагатай. Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц барихаар төлөвлөж байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар: 

  • “Олон улсын чанартай боомт байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Эгийн голын усан цахилгаан станц төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Орон нутгийн зарим нислэгийг “Буянт Ухаа” олон улсын нисэх буудалд шилжүүлэх асуудлын талаар
  • “Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний талаар зэрэг 16 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ