• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    92   |  
0

УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хороо өчигдөр хуралдаж, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг аж үйлдвэрийн парк байгуулах явцын талаар мэдээлэл өгчээ.

Эмээлтийн аж үйлдвэрийн паркад 734 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Арван мянган ажлын байр бий болж, жилдээ 7.0 сая ширхэг арьс, шир боловсруулна. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн инженерийн суурь дэд бүтцийг Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар нөхөн сэргээлтийг дэмжих төслийн хүрээнд санхүүжүүлж төр хувийн хэвшлийн түншлэл, гадаад дотоодын хөрөнгө оруулалтын бусад эх үүсвэрүүдээс санхүүжүүлэх байдлаар техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байгаа бөгөөд ирэх сард бэлэн болох ажээ.

Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан эдгээр томоохон ажлууд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос үүрэг, чиглэл өгсөн зургаан сарын өмнөх үеийн байдал хэвээрээ, огт хөдлөөгүй байгаад харамсаж байна гэсэн юм.

Шинэ Ховд аж үйлдвэрийн парк 118 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай, жилдээ 1.0 сая ширхэг арьс, 3000 тонн ноос, 300 тонн ноолуур боловсруулах төлөвлөлттэй ажээ.

Шинэ Ховд үйлдвэр технологийн паркийн дэд бүтцийн ажлууд 23-60 хувийн гүйцэтгэлтэй, түүхий эдийн цэвэрлэх байгууламжид хуучин тоног төхөөрөмж ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан учир энэ онд цэвэрлэх байгууламжийг шинээр байгуулахаар ажиллаж байгаа юм. 

Малчдын малын түүхий эд өдөр өдрөөр үнэгүйдэж, арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдээ нэхсээр байгааг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар өгүүлээд, Говийн бүсэд үйлдвэр, технологийн парк байгуулах, эсэх талаарх Засгийн газрын төлөвлөлтийн талаар тодруулга авав. Говьсүмбэр аймагт мах боловсруулах чиглэлээр дагнасан аж үйлдвэрийн парк байгуулах талаар судалж буй тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг танилцуулжээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ