• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    98   |  
0
Олон нийтийн цахим сүлжээнд “PubG аккаунт худалдаж авна” гэх зар оруулж, иргэдийг хуурч мэхлэн фэйсбүүк хаягт нь хууль бусаар нэвтэрч хохирол учруулсан хэргийг Ш гэгч үйлдсэн болохыг Эрүүгийн цагдаагийн албаны хаагчид илрүүлжээ. 
 
Шалгалтаар иргэдийн фейсбүүкт хууль бусаар нэвтэрч, тэдний ойр дотно хүмүүст нь “Гар утасны дугаараа өгөөч, фэйсбүүк хаягаа засах гээд код илгээчихлээ, тэр кодыг явуулаач” гэх зэргээр хувийн мэдээллийг нь авч, иргэдийн цахим хаягт хууль бусаар халджээ. Мөн “Gopoker”, “Naadam Play”, “Star Club Mongolia” зэрэг хууль бус цахим мөрийтэй тоглоомын сайтуудын данс руу гэмт хэргийн замаар олсон мөнгөө шилжүүлэн, буцааж өөрийн дансанд шилжүүлж авсан нь тогтоогдсон байна. Одоогийн байдлаар иргэдэд 250 орчим сая төгрөгийн хохирол учруулсныг урьдчилсан байдлаар тогтоожээ. 
 
Сэжигтний гар утсанд иргэдийн фейсбүүкийг хууль бусаар авахдаа ашигладаг 100 орчим Gmail хаяг болон иргэдээс хууль бусаар авсан 306 тооны цахим хаягийн зургийг хадгалсан байсныг эд мөрийн баримтаар бэхжүүлэн авч, хохирогч нарыг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа гэнэ. 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ