A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 87 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 87 | |
|
Улаанбаатар хотын хоёр том асуудал нь утаа, түгжрэл. Нийслэлийн шинэ удирдлагууд энэ онд түгжрэлийг бууруулах хүчин зүйлүүдийн нэг болох нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийхээр төлөвлөсөн талаар өчигдөр сэтгүүлчдэд танилцуулав.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Улаанбаатарт метроны төсөл хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газар шинэ оны өмнөхөн гаргасан. 2024 оны нэгдүгээр сард PMC /Project Мanagement Сonsultants/ буюу төслийн менежмент, зөвлөх үйлчилгээний тендер зарлаж, хоёрдугаар сард гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.
Төслийн хүрээнд Амгалангаас-Толгойт өртөө хүртэл 17.6 км, депо доторх зайг оруулбал 18.3 км метроны зам барина. Офицеруудын ордноос 10-р хороолол хүртэлх 6.6 км зам нь газар доогуур явна. 10-р хорооллоос ил гарч, Толгойт руу ил замаар хүрнэ. Метроны замыг газар доогуур явуулах нь ил явуулахаас 10 дахин их өртөгтэй гэж үздэг. Өндөр хөгжилтэй орнууд ч метрог ил, далд замыг хослуулан хийсэн байдаг.
2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр хийсэн урьдчилсан ТЭЗҮ-д мөн ил, далд замтай хослуулан барихаар тусгасан байдаг.
Метроны төслийг 2024-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд санхүүжилтээ нийслэл 100 хувь хариуцна. Төслийг олон улсын нээлттэй тендер зарлан хэрэгжүүлбэл өртөг хамгийн бага буюу 1.3 тэрбум доллар болно гэсэн эхний тооцоо гаргажээ. Хятад, Орос, Солонгос, Европын компаниуд метроны тендерт оролцох хүсэлтээ ирүүлж байна. Тэднээс хямд бөгөөд хамгийн чанартай ажил санал болгосон компанийг шалгаруулна. Компаниуд өөрийн хөрөнгөөр төслөө хэрэгжүүлнэ, гүйцэтгэлд нь үндэслэн нийслэлээс санхүүжилтийг шийдвэрлэж явах юм байна.
Метроны төслөө санхүүжүүлэхийн тулд 2025-2028 оны Улсын төсөвт нийслэл хөрөнгө төвлөрүүлэхгүй байх талаар Сангийн яамтай ойлголцжээ. Тэгэхээри төсөл эхлэх эхний жилд 200 орчим сая ам.доллар босгох боломжтой гэв.
Метро нь манай нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ төрөл учир энэ чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин хомс. Метрогоор дагнасан диплом, сертфикаттай дөрөвхөн хүн байдаг аж. Тиймээс төслийн бэлтгэл хангах ажлын хүрээнд метроны тендер, бичиг баримт боловсруулах чиглэлээр таван хүнийг Японд суралцуулахаар энэ сарын 15-нд явуулах гэж байна хэмээв.
Нийслэлд энэ чиглэлээр ажилладаг нарийн мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ шаардлага их байгаа тул Засаг дарга Х.Нямбаатар гадаадад нийтийн тээврийн удирдлага, зохицуулалтын чиглэлээр ажилладаг монгол залуучуудтай цахим уулзалт хийж, төслөө танилцуулаад Монголдоо ирж ажиллахыг урьжээ.
Жишээ нь, сарын 10 мянган ам.долларын цалинтай хүн ажлаа орхиод ирэх шийдвэрийг хурдан гаргахгүй, эргэлзэнэ. Монголдоо гурван жил ажиллах нөхцөлийг нь гадаадад ажилладгаас дордуулахгүйгээр эх орондоо ажиллах боломжийг санал болгох юм байна.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|