• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    124   |  
0
Майами Хит багийн ерөнхий дасгалжуулагч Эрик Споелстра багтайгаа найман жилийн 120 сая долларын гэрээ байгуулахаар тохиролцсон байна. Энэхүү гэрээ нь NBA-ын түүхэнд дасгалжуулагчтай хийсэн хамгийн том өндөр дүнтэй гэрээ болж байна. 
 
Споелстра нь 1995 онд NBA-д видео аналистын ажилд орсон байсан. Түүний ажигч гярхай зан амжилт өөд дагуулж  туслах дасгалжуулагч, ахлах скаут, скаутын захирал, эцэст нь ахлах дасгалжуулагчийн байр сууринд хүргэсэн. Миами Хит багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах хугацаанд хоёр удаагийн аваргын цомыг хүртсэн. Мөн 2020, 2023 онд финалын шатанд өрсөлдсөн юм.  Багтайгаа өнгөрүүлсэн 16 улиралдаа тоглосон тоглолтод 725-506 буюу 58.9%-ийн хожлын хувьтай байдаг нь өндөр үзүүлэлт юм. Сонирхуулахад түүний авах цалин NBA-д идэвхтэй тоглогч байгаа тоглогчдын 77 хувиас илүү өндөр аж. 
 
 
Багийн тоглогчдоос гадна дасгалжуулагчийн ур ухаан багийг амжилтад хүргэдэг гэдэгтэй багийн эзэд, аналистууд санал нийлэх болсон. Тэр ч утгаараа шилдэг дасгалжуулагч нар багтайгаа багагүй өндөр дүнтэй гэрээ хийж байгаа. Жишээлбэл Сан Антонио Спөрс багийн ахлах дасгалжуулагч Грегг Попович багтайгаа таван жилийн 80 гаруй сая ам.долларын гэрээ хийгээд байсан. Мөн Монти Уильямс дасгалжуулагч Детройт Пистонс багтай  зургаан жилийн 78.5 сая долларын гэрээг үзэглээд байсан юм. 
 
 
 
 
 
 
TAGS