• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    88   |  
0

Сүүлийн өдрүүдэд зүүн аймгуудын нутгаар цас орж шуурсан. Өнөөдрийн байдлаар А-2001 дугаартай Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн хатуу хучилттай авто зам дагуу үзэгдэх орчин хязгаарлагдмал шуургатай, шуурсаны улмаас авто замын хэсгүүд цасанд дарагдсан байдалтай байна. Иймд иргэд та бүхнийг Улаанбаатар хотын чиглэлд зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд зорчихгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. 

Мөнххаан сумын ШАХ-ийн зургаан хүний бүрэлдэхүүнтэй авто ачигч-1 хунгарласан цасыг цэвэрлэж цасанд боогдсон машинуудыг гаргах ажил хийгдэж байна. Зайлшгүй тохиолдолд зорчих бол анхны тусламж болон техник хэрэгслийг бүрэн хангахыг анхаарууллаа. Хол замд явахдаа хүрз бусад хэрэгсэл, дулаан хувцаслаж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу. 

TAGS