• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    108   |  
0

Сүхбаатар аймаг 2019-2021 онд Улсын төсвийн 12,2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр аймгийн төвийн 4-р тойргийн 9,1 км хатуу хучилттай авто зам, аймгийн төвийн 5-р тойргийн 5,65 км хатуу хучилттай авто зам, Баруун-Урт 1-р баг 3,03 км хатуу хучилттай авто замын ажил, орон нутгийн төсвийн 715 сая төгрөгийн хөрөнгөөр Баруун-Урт сум 3-р баг 1,1 км авто замыг шинээр тавьж ашиглалтад оруулж байна. Мөн энэ онд Орон нутгийн төсвөөр аймгийн төвийн 2-р тойргийн 2,2 км авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2020-2021 онд нийт 18,8 км авто зам замын байгууламж нэмэгдэж байна.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Аймгийн төв Баруун-Урт хотоо таван тойрог замаар хөгжүүлэх төлөвлөлтийг батлан хэрэгжүүлж, төлөвлөгөөний дагуу ажилласнаар өнөөдөр хамгийн сүүлийн буюу 5 дугаар тойрог замыг ашиглалтад бүрэн хүлээн авч байна. 

 Ингэснээр аймгийн төв, Баруун-Урт хотын хатуу хучилттай авто замын сүлжээний нийт урт 40 орчим км болж байна. Мөн энэ онд аймгийн төвийн 7 уулзварын гэрлэн дохио, хяналтын камер суурилуулах ажлыг улсын төсвийн 739 сая төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгүүлж ашиглалтад оруулаад буй аж. 

Баруун-Урт сумын 5 дугаар тойргийн авто замын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал болон аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр, Засаг дарга М.Идэрбат нарын орон нутгийн удирдлагууд, төслийг гүйцэтгэсэн "Монгол зам групп" ХХК-ийн удирдлага, холбогдох албаны хүмүүс оролцлоо.

 

Simple Content here

TAGS





Холбоотой санал болгох мэдээ