• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Нийтлэлч: Л.Нандинчимэг   |    97   |  
0
Нийгмийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд Политехник коллеж нь "Монголын алт" ХХК-тай хамтран ажиллах "Санамж бичиг" байгуулан ажиллаж байна.
 
Аж үйлдвэрийн салбарт мэргэжилтэн, ажиллах хүчин бэлтгэх, "Оюутан дадлагажуулах" хөтөлбөр хэрэгжүүлэх, харилцан туршлага солилцох, мэргэжил сурталчлах зорилгоор "МАК DAY" өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд:
"Монголын алт" ХХК-ийн Сургалтын мэргэжилтэн Б.Лувсангомбо- "Компанийн ерөнхий мэдээлэл, CV хэрхэн бэлтгэх вэ? "Карьер хөгжил"-ийн талаарх сургалт "Дорнод МАК" уурхайн үйл ажиллагаатай танилцлаа.
 
Тус өдөрлөгт Үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн механик, Хүнд машин механизмын засварчин, Гагнуурчин, Цахилгаанчин, Автомашины засварчин мэргэжлийн ангийн 60 оюутан хамрагдлаа.
 
Цаашид "Хосмог сургалтын тогтолцоо", "Цалинтай дадлага", "Тэтгэлэгт хөтөлбөр", "Хос мэргэжил эзэмших","Инноваци хөгжүүлэлт" зэрэг сэдвийн хүрээнд санал солилцлоо.
 
ДОРНОД ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ
TAGS