• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    98   |  
0

Хүний оролцоотой уур амьсгалын өөрчлөлт мөн Эль Нино үзэгдлээс болж 2023 он дэлхийн түүхэнд хамгийн халуун жил болжээ.

Европын Холбооны уур амьсгалын мэргэжилтнүүдийн хэлснээр өнгөрсөн жилийн агаарын температур олон жилийн дунджаас цельсийн 1.5 хэмээр халуун байсан аж.

Гэхдээ эрдэмтэд 2023 оны эхэн үед тус жилийг ийм халуун болно хэмээн таамаглаагүй юм. Ердөө оны сүүлийн хагас буюу долоодугаар сараас эхлэн хэд хэдэн улсад аагим халуун өдрүүд үргэлжилж, рекорд эвдсэн.

Дэлхийн дулаарлаас үүдэн өнгөрсөн онд Канад, АНУ даяар их хэмжээгээр халж, ойн түймэр, удаан үргэлжилсэн ган гачиг, зүүн Африкийн зарим хэсэгт үер болсон зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдлүүд улам нэмэгдэв.

Түүнчлэн энэ онд өмнөх жилийнхээс илүү халуун байж болзошгүйг эрдэмтэд анхааруулж байна.

Эх сурвалж: ВВС

TAGS