• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    140   |  
0

Олон улсын чөлөөт бөхийн холбооноос зохиож буй дэлхийн чансааны оноо олгох тэмцээн Хорватын нийслэл Загреб хотод өнөөдөр эхэлж байна. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн гурван тамирчин оролцохоор болсон.  

Эрэгтэй -61 кг жинд Э.Бэхбаяр зодоглох бол эмэгтэй -50 кг жинд Д.Отгонжаргал, -68 кг жинд Э.Дэлгэрмаа нар хүч үзнэ. Дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд олимпын эрх авсан тамирчид оролцох, цаашлаад медаль хүртсэн тохиолдолд чансаа нь ахих ба чансаагаар дээгүүрт жагссан тамирчид олимпын наадамд хэсэг толгойлох боломж бүрддэг . Өнөөдрийн байдлаар Э.Дэлгэрмаа дэлхийн чансааны дэд байрт, Д.Отгонжаргал дөрөвдүгээрт байрт бичигдэж байна. Тэд өнгөрсөн жил Сербийн нийслэл Белград хотод болсон ДАШТ-ээс хоёул мөнгөн медаль хүртэж, “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ аваад байгаа юм. 

 

TAGS