A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 175 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 175 | |
|
Франц улсын хоёр дахь эмэгтэй Ерөнхий сайд Элизабет Борн огцорч, түүхэндээ хамгийн залуу шинэ Ерөнхий сайдыг томиллоо.
Элизабет Борн огцорсны дараа Боловсролын сайд Габриел Атталыг Ерөнхий сайдын тушаалд очих магадлал хамгийн өндөр гэж байсан юм.
Тус улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон шинэ Ерөнхий сайдад хандан “Олон чухал төслийг хэрэгжүүлэхэд таны эрч хүч, хичээл зүтгэлд найдаж болно гэдгээ мэдэж байна” хэмээн цахим хуудсаараа дамжуулан хэлсэн байна.
Габриел Аттал Францын түүхэнд хамгийн залуу мөн ижил хүйстэн гэдгээ нээлттэй зарласан анхны Ерөнхий сайд болж байгаа аж. Түүнчлэн Ерөнхийлөгч Макроны бүрэн эрхийн хугацаанд ажиллаж буй дөрөв дэх Ерөнхий сайд болж байгаа юм.
Тэрбээр 10 жилийн өмнө Эрүүл мэндийн яамнаас ажлын гараагаа эхэлж, өдгөө Францын хоёр дахь өндөр албан тушаалтан болж байна.
Сонирхуулахад, Ерөнхийлөгч Макрон, Ерөнхий сайд Аттал нарын нас нийлээд 80 бол АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 81 настай.
Эх сурвалж: Reuters
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|