A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 122 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 122 | |
|
“Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт” өчигдөр боллоо.
Онцгой байдлын ерөнхий газраас албаны хэмжээнд 2023 онд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэн, энэ онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлсон байна.
2023 онд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 8260 хүний амь нас, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 372.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Онцгой байдлын салбарын техник технологийн шинэчлэл, мэргэжлийн сургалтын төвийг дуусгах зэрэгт нийт 15 тэрбум төгрөг төсөвлөсөн.
Мөн энэ онд олон улсын стандартад нийцсэн Гамшгийн үеийн нэгдсэн удирдлагын төвийг байгуулна. Энэ төв нь холбооны техник, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах, гамшиг, аюулыг зарлан мэдээлэх системийг өргөжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангах, цахим үйлчилгээний хэрэгжилтийг зохион байгуулах, гамшиг, аюулт үзэгдлийг зайнаас тандан судлах, GIS хөгжүүлэх, сансрын хиймэл дагуулын болон цаг агаарын мэдээллийг шуурхай боловсруулах зэрэг арга хэмжээг шинэ шатанд гаргана.
Энэ сарын 12-ныг хүртэл үргэлжлэх тус цугларалтаар удирдах ажилтны манлайлал, хөгжлийн чиг хандлагын талаар шинэ мэдээлэл өгөх сургалтуудыг зохион байгуулж, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа нэгж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг батална гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|