• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    73   |  
0

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах саналыг  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн шийдвэр гарсан тул асуудлыг айлын талд дипломат шугамаар тавьж, зөвшөөрсөн хариу авчээ. Элчин сайдын яамыг гурван орон тоотой ажиллуулахаар төлөвлөж, холбогдох зардлыг 2024 оны төсөвт тусгасан байна. 

Узбекстан улс нь  35 сая гаруй хүн амтай хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөгжлөөр тэргүүлдэг тул үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг тухайн бүс нутагт таниулах, эдийн засгийн харилцааг өргөжүүлж худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүний экспортын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой. Өнөөдрийн байдлаар тус улсад гадаадын 44 улсын Элчин сайдын яам, 2 Ерөнхий консулын газар, Олон улсын 18 байгууллагын төлөөлөгчийн газар ажиллаж байна. 

Хоёр талын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд аажмаар өсөн 2022 онд 10,4 сая ам.долларт хүрсэн бөгөөд хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимууд 2022 онд Ташкент хотод Монгол, Узбекистаны бизнес уулзалтыг хамтран зохион байгуулсан. 

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ