A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 112 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 112 | |
|
БНХАУ-ын Гадаад Харилцааны Яам 1-р сарын 7-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ: “БНХАУ-ын Гадаадын хоригийн эсрэг хууль”-ийн дагуу АНУ-ын цэргийн аж үйлдвэрийн 5 компанид хориг арга хэмжээ авах болно. Энэхүү арга хэмжээ нь АНУ саяхан Тайваньд зэвсэг худалдах шинэ үе шатыг эхлүүлж, янз бүрийн шалтгаар Хятадын компани, хувь хүнд хориг арга хэмжээ авч буйтай холбоотой юм. Мөн АНУ-ын зарим хүмүүс Тайванийн асуудлыг ашиглан Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буйд өгсөн хатуу чанга анхааруулга юм" гэжээ.
Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "Тусгай жагсаалтаас харахад Хятадаас хориг тавьсан АНУ-ын цэргийн таван компани нь: Пэй хуурай газар болон зэвсгийн системийн компани, Нэгдсэн технологийн системийн компани, Сансрын орчны компани, ViaSat компани болон Data Link Solutions компани юм. Дээрх компаниуд бүгд Тайваньд зэвсэг худалдаж байсан аж.
Холбогдох мэргэжилтнүүдийн танилцуулснаар, цэргийн аж үйлдвэрийн эдгээр таван компани бүгдээрээ АНУ-аас Тайваньд зэвсэг худалдах хамгийн сүүлийн төсөлд оролцож байгаа. Өнгөрсөн оны 12-р сарын дундуур АНУ-ын Батлан хамгаалах яам БНХАУ-ын Тайваньд 300 сая ам.долларын тоног төхөөрөмж худалдахыг зөвшөөрснөө зарласан юм. АНУ-ын одоогийн Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш Тайваньд 12 дахь удаагаа зэвсэг худалдаж байгаа нь энэ юм. АНУ-ын энэ үйлдэл нь "Нэг Хятад" зарчим болон БНХАУ, АНУ-ын хамтарсан гурван мэдэгдэл, ялангуяа "8-р сарын 17"-ны мэдэгдэлд заасан заалтуудыг зөрчиж байгаа бөгөөд БНХАУ, АНУ-ын төрийн тэргүүний Сан Франциско дахь уулзалтын үеэр АНУ-ын удирдагчийн амласан улс төрийн амлалтаас зөрж байна. Энэ нь АНУ-ын зарим хүмүүс Тайваний асуудлаар хэлсэн үгнээсээ буцаж, амлалтаасаа зөрчдөгийг дахин харууллаа.
АНУ-ын Батлан хамгаалах яамны харьяа агентлаг мэдэгдэхдээ, энэ удаа Тайваньд зэвсэг худалдахын зорилго нь тэдний цэргийн командлал, хяналт удирдлага, харилцаа холбоо зэрэг талын чадавхыг нэмэгдүүлж, Тайваний "батлан хамгаалах чадавх" гэгчийг бэхжүүлэхийн төлөө юм гэжээ. АНУ-аас Тайваньд өмнө нь худалдаж байсан зэвсэг ихэвчлэн нисэх онгоц, пуужин, нисгэгчгүй онгоц болон бусад байлдааны гол зэвсэг байсныг шинжээчид онцолжээ. Байлдааны хүчийг бүрдүүлэхэд харилцаа холбоо, электроник, командлал, хяналт удирдлага, сүлжээ зэрэгт тулгуурлан иж бүрэн системийг бүрдүүлдэг. “АНУ-ын энэ удаагийн зэвсгийн худалдаа нь Тайванийн цэргийн хүчний “програм хангамж”-ийн чадавхыг сайжруулахад чиглэж байна” хэмээн шинжээчид үнэлж байна.
Тайванийн асуудал бол Хятадын язгуур ашиг сонирхлын гол цөм, Хятад Америкийн харилцааны улс төрийн үндэс суурь, Хятад Америкийн харилцааны давж болохгүй нэгдүгээр улаан шугам мөн гэж Хятад улс олон удаа мэдэгдсэн. Энэ удаа БНХАУ-аас зарласан хориг арга хэмжээнд: Холбогдох компаниудын Хятад дахь хөдлөх, үл хөдлөх хөрөнгө болон бусад төрлийн өмч хөрөнгийг царцаах, БНХАУ-ын нутаг дэвсгэрт байгаа байгууллага, хувь хүн түүнтэй арилжаа хийж, хамтран ажиллах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглох шийдвэрүүд багтаж байна.
Шинжээчдийн дүгнэснээр, Америк эхлээд "Тайванийн хөзрөөр тоглосон" тул Хятад улс хариу барьж байна. Энэ бол хууль ёсны, үндэслэлтэй, нарийвчлалтай, хүчтэй хариу арга хэмжээ юм. Энэ удаа хориг арга хэмжээ авсан АНУ-ын цэргийн аж үйлдвэрийн таван компани ерөнхийдөө Хятадад хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлдэг. Тайваньд зэвсэг борлуулахаас олох орлоготой харьцуулахад Хятадтай эдийн засгийн хамтын ажиллагаа өрнүүлэх нь илүү их ашигтай юм. АНУ-аас Тайваньд нийлүүлж буй зэвсэг нь хүрч ирж буй энэ үед Хятад улс хариу арга хэмжээгээ нийтэлж байгаа юм. Хэрэв АНУ, Тайванийн хооронд цэргийн тохиролцоо үргэлжилсээр байвал Хятад улс илүү хатуу хариу арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй.
Энэхүү хориг арга хэмжээний жагсаалтаар дамжуулан АНУ-ын зарим хүмүүст үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах Хятад улсын тууштай хүсэл зориг, шийдэмгий байдлаа тодорхой харууллаа. АНУ "Нэг Хятад" бодлогыг баримталж, "Тайваний тусгаар тогтнол" -ыг дэмжихгүй байх зэрэг амлалтаа хэрэгжүүлэх ёстой. АНУ Тайваньд хэчнээн их зэвсэг нийлүүлсэн ч Хятадыг нэгтгэх түүхэн үйл явцыг хориглож чадахгүй гэдгийг бодит баримт нотлох болно." гэжээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|