• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Нийтлэлч: Л.Нандинчимэг   |    243   |  
0

ШУТИС-ийн Бизнесийн Ахисан Түвшний сургууль 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улиралд доктор, магистрантурын өдөр, гаригийн ангиудад элсэлт авч байна. Магистр, докторын бүх хөтөлбөрүүд нь Монгол улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яамны дэргэдэх Боловсролын магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн.

Манай сургууль Дэлхийн эдийн засаг, бизнесийн удирдлагын сургуулиудын Eduniversal холбооноос тодруулдаг “Дэлхийн 1000 шилдэг сургууль”-ийн нэг юм. 2013 онд Олон улсын Магадлан итгэмжлэлийн ACBSP хөтөлбөрт магистрын 7 хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэнээс гадна 2014 онд Business Initiative Directions (BID) Испаний олон улсын байгууллагаас 179 орны бизнесийн чиглэлээр ажилладаг их дээд сургууль, байгууллагуудын үйл ажиллагааны чанар, амжилтыг тодорхойлон “International Quality Crown” чанарын алтан титмийг олгосон нь манай үе үеийн профессор багш, ажилтан, төгсөгчид, оюутнуудын амжилт бүтээлийн үр дүн юм.

Докторант, магистрантурт элсэх хүсэлтэй хүмүүсийг БАТС-ийн (ШУТИС-ийн 5-р байрны) 405 тоот өрөөнд 2024 оны 2-р сарын 20-ны өдрийн 18:00 цаг хүртэл бvртгэх аж.

Элсэлтийн шалгалтын хуваарь

Магистрантур, докторантурт элсэгчдээс гадаад хэлний (орос, англи хэл) шалгалт болон  мэргэжлийн ярилцлага авна. Магистрантур сургалтанд шинээр элсэгчдээс авах элсэлтийн шалгалтын хуваарь:    

  • 02 сарын 20-10:00-Гадаад хэл
  • 02 сарын 21-16:00-Мэргэжлийн ярилцлага

Магистрантурт элсэн суралцах хvсэлтэй хvмvvс дараах материалыг бvрдvvлж ирнэ. Үүнд:   

  • Иргэний үнэмлэхний хуулбар                
  • Бакалаврын дипломын хуулбар
  • E Mongolia-аас их дээд сургууль төгссөн лавлагаа
  • 3х4 харьцаатай цээж зураг (2 хувь)                
  • Бvртгэлийн хураамж -15000 төгрөг /Улаанбаатар хотын банк 2611203552 тоот дансанд тушаана. Бүртгүүлэхдээ баримтаа авчирна./

Хаяг: ШУТИС-ийн 5-р байр, Бизнесийн Ахисан Түвшний Сургууль /хуучнаар КТМС-ийн байр/ 405 тоот өрөө

Харилцах утас: 70160608 

Web: http://www.bzgrad.edu.mn

FB: https://www.facebook.com/bzgrad

TAGS
#Edu