• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    76   |  
6
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр  Улаанбаатар Олон Улсын шинэ нисэх буудал ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефумитэй уулзлаа. Уулзалтаар Чингис хаан Олон Улсын нисэх буудлын хүчин чадлыг сайжруулах, нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу шилжүүлэх талаар тодорхой санал солилцсон байна. 
 
С.Бямбацогт:  Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын агаарын тээврийн либералчлах зорилт үр дүнгээ өгч, нислэгийн тоо, давтамж 2-3 дахин нэмэгдэж 2023 онд 1 сая 750 мянган зорчигч агаарын тээврээр үйлчлүүлсэн. 2024 онд бид 2 сая 200 мянган зорчигч хүлээж авах зорилт тавьсан. Тиймээс бүртгэлийн цэгийг нэмэгдүүлж, ачаа тээшийг түргэн хугацаанд нэвтрүүлж, хүндрэл, чирэгдэл багатай байлгах зайлшгүй шаардлага тулгарч байна.
 
Өнгөрсөн онд 400 мянган зорчигч орон нутгийн нислэгээр үйлчлүүлснээс Оюутолгойн захиалгат нислэг 340 мянга, үлдсэн 60 мянган зорчигч нь орон нутаг руу ниссэн байна. Орон нутгийн нислэгээр өндөр настан, нярай, бага насны хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамгийн их үйлчлүүлдэг байна. Тиймээс Чингис хаан Олон Улсын нисэх буудал одоо 1 сая 600 мянган зорчигч хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх хүртэл иргэдийнхээ эрх ашиг, ая тухтай байдлыг нэгдүгээрт тавьж, Буянт-Ухаа Олон Улсын нисэх буудал руу орон нутгийн нислэгээ шилжүүлэхээр болж байгаа аж. 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ