• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    76   |  
0

Галт зэвсгийн хэрэгтэй холбогдож тоглолтоор бандуулаад эргэж ирсэн Мемфис Гриззлис багийн супер од Жа Морант бэртэл авч улирал нь дууссан байна. Тэрээр өнгөрөгч амралтын өдөр болсон бэлтгэлийн үеэр баруун мөрөндөө бэртэл авсан бөгөөд MRI шинжилгээгээр мэс засалд орох шаардлагатай гэсэн хариуг авчээ. Мэс засалд орсон ч түүний хувьд ийнхүү улиралдаа эргэн ирэх боломжгүй болж байна. 

Тэрээр олон нийтийн хэрэгслээр галт зэвсэг барин бичлэг хийж, зураг авхуулсан гэх асуудлаар 25 тоглолтоор шийтгүүлсэний эцэст өнгөрөгч оны 12-р сарын 20-нд эргэн ирж талбайдаа гарсан юм. Түүнийг эргэн ирсэнээс хойш багийн амжилт 50 хувиас дээш байсан ч ийнхүү супер одоо бэртлээр алдлаа. Жа Морант оролцсон тоглолтдоо 25.1 оноо, 8.1 оновчтой дамжуулалт, 5.6 самбар дунджилж байсан юм. Мемфис Гриззлис баг 13:23 амжилттайгаар бүсийнхээ 13-р байранд явж байна. 

TAGS