• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    135   |  
0

Франц улсын Ерөнхий сайд Элизабет Борн ажлаа хүлээж аваад хоёр жил ч хүрэлгүй огцорч буйгаа мэдэгджээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроныг энэ оны сүүлээр болох Европын сонгуулийг холбогдуулан удирдах албан тушаалтнуудыг өөрчилж магадгүй гэсэн таамаг үүссэн. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд ажлаасаа огцрох шийдвэр гаргасан байх магадлалтай хэмээн үэзж байгаа аж. 

Ерөнхийлөгч Макрон “Ерөнхий сайд Борн ажиллаж байх хугацаандаа хичээл зүтгэл, урам зориг, чин сэтгэл гарган ажилласан” гэв. Тэрбээр Франц улсын хоёр дахь эмэгтэй Ерөнхий сайд байсан юм.

Ерөнхий сайдын албан тушаалд хэнийг томилох нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд шинэ хүн томилогдтол Борн уг албан тушаалыг түр хаших аж.

Одоогоор Ерөнхий сайдаар томилогдох магадлал хамгийн өндөр байгаа хүн нь 34 настай Боловсролын сайд Габриел Аттал байна. Хэрэв түүнийг томилбол тэрбээр Францын түүхэнд хамгийн залуу мөн ижил хүйстэн гэдгээ нээлттэй зарласан Ерөнхий сайд болох юм.

Ингэснээр Ерөнхийлөгч Макроны бүрэн эрхийн хугацаанд дөрөв дэх Ерөнхий сайд томилогдон ажиллах гэж байна. 

Эх сурвалж: ВВС

TAGS