• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    206   |  
0

АТГ автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарсныг тогтоон, хохирол 134.5 тэрбум төгрөг хэмээн үнэлжээ. Үүнээс мөрдөгчид 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.

Гурван сарын турш шалгасны эцэст хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж АТГ-аас өнөөдөр мэдээлэв. 

Өнгөрсөн есдүгээр сарын 29-нд ХҮН хэвлэлийн хурал хийж, парк шинэчлэлийн хүрээнд автобус худалдан авах үйл ажиллагааны асуудлыг хөндсөн юм.

Хөдөлмөрийн үндэсний намын Баянзүрх дүүргийн намын хорооны дарга А.Отгонбаяр "Ногоон автобус шинэ эсвэл хуучин гэдгийг өчигдөр үзсэн нөхцөл байдлаас тайлбарлая. Арлын дугаарыг шалгахад 1993 онд үйлдвэрлэсэн машин байна гэдэг мэдээллүүд гарч ирсэн. Мэргэжлийн хүмүүс сайтаас шалгасан. Машины арлын дугаар хүний хурууны хээтэй адил, дахин давтагддаггүй зүйл" гэсэн юм.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ