• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    119   |  
0

UWW буюу олон улсын чөлөөт бөхийн холбооноос зохиож буй, 2024 оны эхний том тэмцээн маргааш Хорватын нийслэл Загреб хотод эхэлнэ. Нэгдүгээр сарын 10-14-ний хооронд үргэлжлэх тус тэмцээнд Монголын гурван бөх барилдахаар зорьжээ.

"Zagreb Open" тэмцээн нь дэлхийн чансаа олгох оны дөрвөн том тэмцээний эхнийх нь юм. 2024 оны Парисын олимпын эрхээ авахыг зорьж буй олимпын жингийн бөхчүүд энэ тэмцээнд хүчээ сорихоор цуглаад байна.

Монголын шигшээ багаас эрэгтэй -61 кг жинд Эрдэнэбатын Бэхбаяр зодоглох бол эмэгтэй -50 кг жинд Долгоржавын Отгонжаргал, -68 кг жинд Энхсайханы Дэлгэрмаа нар хүч үзнэ.

Д.Отгонжаргалын хувьд 2023 оны дэлхийн аваргын финалд ялагдсан Японы Юүи Сүсакигаас хариугаа авах боломж байна. Харин Э.Дэлгэрмаа мөн дэлхийн аваргаас алтан медалийг нь булаасан Туркийн Бусэ Тошунаас даагаа нэхнэ.

Хорватын нийслэлд чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлэгч Иран, АНУ, Япон тэргүүтэй орнуудын 550 бөх уран мэхийг уралдуулна. Э.Бэхбаярын жингийн барилдаан лхагва гаргийн 17:00 цагаас эхлэх ба финал нь тухайн шөнө 01:00 цагаас эхэлнэ.

Харин Д.Отгонжаргалын жингийн барилдаанууд пүрэв гаргийн 17:00, Э.Дэлгэрмаагийн барилдаан баасан гаргийн 17:00 цагаас эхэлнэ.

TAGS