A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 124 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 124 | |
|
Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар 2023 оны долоодугаар сарын 7-ны өдөр баталж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Багц хуульд:
Багц хуулийн зохицуулалтын талаар өчигдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тэргүүтэй тус яамны газрын дарга нар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Мөнхзул нар мэдээлэл хийсэн юм.
Нийгмийн даатгалын багц хуулийг анх 1994 онд баталж, 1995 оноос хэрэгжүүлж эхэлснээс хойш 29 жилийн хугацаанд 30 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ. Энэ хугацаанд монгол хүний дундаж наслалт нэмэгдсэн, тэтгэвэр авагчдын тоо ирээдүйд нэмэгдэх тооцоололтой байгаа тул багц хуульдаа өөрчлөлт оруулах шаардлага үүссэн байна.
Цаг үеэ дагаж олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх, төлсөн шимтгэлд нь нийцүүлэн тэтгэвэр, тэтгэмжийг шударгаар тогтоох, тэтгэврийг өвлүүлэх, хуримтлалын тогтолцоог нэвтрүүлэх зэрэг нь нийгмийн захиалга болжээ.
Ажил хөдөлмөр ч эрхлэгч хүн бүхэнд хамаатай энэ хуулийн шинэчлэлээр тэтгэврийн даатгалын тогтолцоог хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх эхлэл тавигдаж байна. Нийгмийн даатгалын шимтгэл 17 хувь бөгөөд ажил олгогч, даатгуулагч тус бүр 8.5 хувийн шимтгэл төлдөг зохицуулалт шинэ хуульд ч хэвээр үйлчилнэ. Энэ 17 хувийн ажил, олгогч даатгуулагчийн төлдөг шимтгэлээс тус бүр нэг хувь буюу нийт 2 хувийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Тэтгэврийн санд хуримтлуулна. Улсын эдийн засаг сайжирч, төсөв тэлэхийн хэрээр мөнгөжүүлэх хэмжээг нэмэгдүүлэх бодлого барина гэж сайд Х.Булгантуяа танилцуулав.
Хуваарилалтын тогтолцоо гэдэг ажил хөдөлмөр эрхлэгчдийн төлж буй нийгмийн даатгалын шимтгэлийг санд төвлөрүүлээд, эргүүлэн ахмадуудын тэтгэвэрт зарцуулж буй ямар ч хуримтлал үүсгэхгүй явж ирснийг хэлнэ.
Харин 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж, дээр дурьдсан 17 хувийн шимтгэлээс 2 хувийг бэлэн мөнгө хэлбэрээр санд төвлөрүүлж, тухайн даатгуулагчийн нэрийн дансан дээр хуримтлуулж, өсгөн арвижуулах менежмент хийх юм байна. Цаашид бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих бодлого барина. Мөн хуримтлагдсан хоёр хувийн шимтгэлийг цаашид даатгуулагчийн боловсрол, эрүүл мэнд ипотекийн зээлд хамрагдахад зарцуулах эрх зүйн зохицуулалтыг хангаж өгөхөөр ажиллаад эхэлжээ.
20 жил ажилласан хүн цалингийн 45 хувиар тэтгэвэр тогтоолгодог зохицуулалттай. 20 жилээс дээш ажилласан бол ажилласан жил тутамд 1.5 хувиар нэмэгдэнэ гэсэн зохицуулалт 2028 оныг хүртэл хэвээр үргэлжилнэ. 2029 оноос ажилласан жил тутамд 2 хувь болгон нэмэгдүүлж тооцно. Олон жил шимтгэл төлөх тусам илүү тэтгэвэр авах бодлого ийн хэрэгжиж эхэлнэ.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 94500 ААН-ийн 55 хувь нь нийгмийн даатгалд бүртгэлтэй. Давхардсан тоогоор 1.3 сая орчим хүн нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Үүнээс 2024 онд 492.4 мянган хүн тэтгэвэр авах гэж байна. Монгол хүний насжилт жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд 25 жилийн дараа ахмад настны тоо ахмад настны тоо хоёр дахин нэмэгдэнэ. Тэгэхээр ажил хөдөлмөр эрхэлж буй иргэд тэтгэврийн хуваарлилтын тогтолцоогоор явбал хүндрэл үүсэхээр байгаа тул 2024 оноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж буй юм. Энэ нь нийгмийн даатгалын шимтгэл төлж буй иргэн өөрийн нэрийн дансанд хэдий хэмжээний хуримтлал үүсгэсэн түүнийгээ тэтгэвэр болгон авна гэсэн үг.
Одоогоор 1 сая 226 мянга орчим ажиллах хүчний 81.5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Хуулиар:
БАЙНГЫН АСАРГААТАЙ ХҮҮХДЭЭ ХАРЖ БУЙ ЭЦЭГ, ЭХИЙН АЛЬ НЭГИЙН НДШ-ИЙГ ТӨР ХАРИУЦНА
Багц хуулийн зохицуулалтаар:
Мал хувийн өмч атал малчны НДШ-ийн 50 хувийг төр хариуцах хууль баталсныг шүүмжлэх хүн олон. Хуульд яагаад энэ зохицуулалтыг оруулсан бэ? Өнөөдөр хөдөлмөрийн насны 280 мянга гаруй малчин бий. Үүний 25 орчим хувь нь НДШ төлдөг. Бусад нь шимтгэл төлөхгүй энэ хэвээр явбал цаашдаа халамжийн буюу сарын 325 мянган төгрөгийн тэтгэвэр авагчид болно хувирна. Халамжийн тэтгэврийг татвар төлөгчдийн мөнгөнөөс шууд олгодог. Тиймээс малчид таван жил 50 хувийн шимтгэл төлбөл Нийгмийн даатгалын санд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулах, НДШ төлөлтийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор уг зохицуулалтыг оруулсан байна.
Сайн дурын даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 11.5 хувь байдаг. Жишээлбэл, малчин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660 мянган төгрөгөөр бодож сайн дурын даатгалд хамрагдаж, НДШ-ийн 50 хувийг төлбөл сард 37950 төгрөг төлнө. Харин төр үлдэх 50 хувь болох мөн хэмжээний шимтгэлийг таван жил төр хариуцна.
САЙН ДУРААР НДШ ТӨЛӨХ ДЭЭД ХЭМЖЭЭГ БУУРУУЛАН ТОГТООВ
НДШ төлөх дээд хэмжээг энэ хуулиар өөрчилсөн. 2023 оныг дуустал сайн дурын даатгуулагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний шимтгэл төлөх боломжтой байв. Үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, НДШ төлөхөөр өөрчилжээ.
Яагаад ийн бууруулах болов? Сайн дураар даатгуулагч нь 15 жилийн турш хамгийн бага хэмжээгээр шимтгэл төлөөд, сүүлийн таван жилдээ цалингийн дээд хэмжээгээр тооцож шимтгэл төлөхөд, маш өндөр тэтгэвэр тогтоогддог. Ажил хөдөлмөр эрхлэгчид цалингаасаа олон жил НДШ тогтмол төлсөн атал сайн дурын даатгуулагчаас бага тэтгэвэр тогтоолгох нь шударга биш гэж үзсэн учир уг зохицуулалтыг оруулжээ.
ХХДХ-г 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг цалингийн дээд хэмжээ гэж үзнэ. 2024 оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг 6.6 сая төгрөг болов. Монгол Улсад тэтгэвэр тогтоож буй нас дэлхийн 120 улсаас 60-рт буюу дундаж хэмжээнд, нийгмийн даатгалын шимтгэл 17 хувь байгаа нь мөн дэлхийн дундаж түвшинд байгааг энэ үеэр тодотгов.
УЛСЫН ХЭМЖЭЭНД ДУНДАЖ ТЭТГЭВЭР 680 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА
Тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцтай уялдуулан жил бүр шинэчлэх тогтоохоор хуульчилсан. 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх төсвийг улсын төсөвт суулгасан тул 2025 оноос тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх зохицуулалт үйлчилж эхлэх юм байна.
Эхнэр, нөхрийн нэг нь нас барвал ханийнх нь авч байсан тэтгэврийн 20 хувийг үлдсэн нэгийнх нь тэтгэвэрт нэмж олгоно. Улсын хэмжээнд дундаж тэтгэвэр 680 мянган төгрөг байна. Жишээлбэл, 168 мянган төгрөгийн тэтгэвэртэй байсан бол 136 мянган төгрөг үлдсэн эхнэр, нөхрийн аль нэгийн тэтгэвэрт нэмэгдэнэ гэсэн үг.
Өндөр насны тэтгэвэр авч байгаад нас барсан бол гэрлэлтээ батлуулж, 20 жилээс дээш хугацаагаар хамт амьдарсан тохиолдолд энэ зохицуулалт үйлчилнэ. Улсын хэмжээнд энэ зохицуулалт үйлчлэх боломжтой гэрлэлтээ батлуулаад 20 жилээс дээш хамт амьдарсан 7000 гэр бүл бий.
ДАРААЛСАН 7 ЖИЛИЙН ЦАЛИНГААР ТЭТГЭВЭР ТОГТООЛГОСОН БОЛ 5 БОЛГОХ ИРГЭДИЙН ХҮСЭЛТИЙГ АВЧ БАЙНА
Дараалсан долоон жилийн дундаж цалингаас тэтгэвэр тогтоодгийг 5 жил болгосон. Энэ өөрчлөлтөд хамрагдаж тэтгэврээ өөрчлүүлэн тогтоолгох бол цахимаар болон харьяа нийгмийн даатгалын байгууллагадаа хүсэлт гаргах боломжтой.
2018 оноос хойш дараалсан 6, 7 жилээр тэтгэвэр тогтоолгосон иргэд дараалсан таван жилийн цалингийн дунджаар сонгож, тэтгэврээ өөрчлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн.
Нийгмийн даатгалын байгууллага 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн 2018-2023 онд тэтгэврээ тогтоолгосон иргэдээс тэтгэвэр тогтоолгох цалингийн жилээ өөрчлүүлэххүсэлтийг цахимаар болон харьяа хэлтсүүдэд ирсэн иргэдээс өргөдөл хүлээн авчээ. 2024 оны нэгдүгээр сарын 5-ны байдлаар нийт 46.3 мянган тэтгэвэр авагч таван жилийн цалингаар тэтгэврээ тогтоолгох хүсэлт гаргасан байна. Эдгээр иргэдээс 31.9 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийг нэгдүгээр сарын 1-ний байдлаар нэмэгдүүлж олгосон. Нэг хүний тэтгэвэр дунджаар 97.4 мянгаар нэмэгдэж байна.
Улсын хэмжээнд 2018-2023 онд 168 мянган хүн тэтгэвэрт гарснаас 77 мянга нь 6, 7 жилийн цалингаар тэтгэврээ тогтоолгосон. Үүнээс одоогоор 32 мянга орчим хүний тэтгэвэр нэмэгдсэн. Цаашид 10-аад мянган хүний тэтгэвэр нэмэгдэх тооцоолол байна. 30 мянга гаруй хүний тэтгэвэр нэмэгдэхээргүй байна. Авч байсан цалин, ажилласан хугацаанаас хамаарч зарим иргэний тэтгэвэр нэмэгдэхээргүй байна.
Тухайлбал, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс шимтгэл төлж байсан тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт орохгүй. Эдгээр иргэдийн цалин хөлсийг итгэлцүүрээр өсгөн тооцоход хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ тэтгэврийн доод хэмжээнээс илүү гарахааргүй байгаа учир тэтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн хэмээн НДЕГ-ын дарга Л.Мөнхзул танилцуулав.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|