• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    108   |  
0

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” төслийн баг Сүхбаатар аймаг 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл ажиллаж, тус аймгийн нутгийн захиргаанаас иргэн, аж ахуй нэгжид үзүүлдэг 76 үйлчилгээг “e-Mongolia” системд нэвтрүүллээ. Тодруулбал, олон шатлалт төрийн 200 үйлчилгээг орон нутгийн онцлогт тааруулан дахин загварчлах, шийдвэрлэх эрх үүсгэх, системийн тохируулга хийжээ.

Мөн энэ үеэр шийдвэрлэх албан хаагчдад нэг удаагийн системийн лабораторийн сургалт болон орон нутгийн системийн админы сургалт, төрийн үйлчилгээний операторын ажилтнуудад нэг удаагийн сургалт зохион байгуулав.

Сүхбаатар аймгийн нутгийн захиргааны байгууллагын цахимжсан үйлчилгээ:

  • Сүхбаатар аймгийн Авто тээврийн төв – 3 үйлчилгээ
  • Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар – 1 үйлчилгээ
  • Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар – 2 үйлчилгээ
  • Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар – 4 үйлчилгээ
  • Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар – 4 үйлчилгээ
  • Сүхбаатар аймаг Ус суваг /Дөрвөлж/ – 12 үйлчилгээ
  • Сүхбаатар аймгийн ЗДТГ – 22 үйлчилгээ
  • Сүхбаатар аймгийн төрийн архив – 19 үйлчилгээ
  • Баруун-урт сумын ЗДТГ – 3 үйлчилгээ
  • Сүхбаатар аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар – 6 үйлчилгээ
  • Сүхбаатар аймгийн ИТХ – 1 үйлчилгээ
  • ДБЭХС ТӨХК-н Сүхбаатар аймаг дах салбар – 4 үйлчилгээ
  • Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газар – 8

 

“e-Mongolia” системд өнөөдрийн байдлаар Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Хөвсгөл, Төв, Орхон зэрэг долоон аймгийн нутгийн захиргааны нийт 287 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байгаа аж.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ