• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    71   |  
0

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд шалгалтын ажиллагаа явуулсан байна. НИТХ-аас 2019 онд Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журмыг баталсан боловч зохих түвшинд хэрэгжээгүй, хууль эрх зүйн зохицуулалт дутмаг байгаа.

Хяналт шалгалтаар нийтийн байрны үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн орчин сул, төрийн захиргааны байгууллагад бүртгэлгүй, төрийн зохицуулалт, хараа хяналтаас орхигдсон тул байр, үйлчилгээнд тавигдах стандарт шаардлага байхгүй, нэг хүний амьдрах орчны стандарт зөрчигдсөн, байгууламж шатах эрсдэлтэй болон орчны аюулгүй байдал алдагдсан зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна. Энэ хүрээнд нийт 8046 зөрчил илрүүлж, 1031 мэдэгдэл, 964 зөвлөмж, 124 шаардлагыг тус тус хүргүүлэн, 14 иргэнд торгуулийн арга хэмжээ авч ажилласан байна. Мөн нийт илэрсэн зөрчлөөс 306 буюу 3.8 хувийг газар дээр нь арилгуулж ажиллажээ.

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 768 байр байдгаас 749 нь хувь хүнд, үлдсэн 19 нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу нийтийн 204 байр байгаа бол Багануур дүүрэгт хамгийн бага буюу нийтийн хоёр байр бүртгэлтэй аж.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ