A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 117 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 117 | |
|
АНУ-ын United Airlines компанийн онгоцнуудад хяналт шалгалт хийхэд хэд хэдэн онгоц асуудалтай байсныг илрүүлсэн байна. Тодруулбал хөлгийн их биед нэмж чангалах шаардлагатай хэд хэдэн суларсан боолт байжээ.
Энэ сарын 6-нд Alaska Airlines компанийн 737 Мах 9 онгоцны их биеийн нэг хэсэг нь агаарт салж унасан. Үүний дараагаар Boeing 737 онгоцнуудад шалгалт хийхээр олон зуун нислэгийг цуцалсан юм.
АНУ-д нислэг үйлддэг дийлэнх Boeing 737 Max 9 онгоцыг United болон Alaska агаарын тээврийн компаниуд эзэмшдэг тул тэдний онгоцнуудыг нэн түрүүнд шалгасан.
Улмаар United Airlines-ын 200 нислэгийг даваа гарагт цуцалсан бөгөөд цаашид ч нислэгүүд цуцалж магадгүй байгаа аж.
Boeing компанийн 737 Мах онгоцнуудад хэд хэдэн удаа асуудал гарч, агаарын тээврийн түүхэнд хамгийн олон удаа ханалт шалгалтад орсон онгоц болоод байна.
Энэ сарын 6-нд Портлэнд хотоос хөөрөөд 5000 орчим метрийн өндөрт хүрсний дараа их биеэсээ салж унасан ослын хаалгыг олсон гэдгийг Alaska Airlines-ын ажилчид мэдэгдэв.
Эх сурвалж: ВВС
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|