• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    193   |  
0

2023 онд БНСУ-ын бэлэн гоймонгийн экспорт 952 сая ам.доллар хүрч, шинэ дээд үзүүлэлтэд хүрснийг тус улсын Гаалийн газар мэдээллээ. Энэ нь 2022 оныхоос 24.4 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

БНСУ 2023 он гарсаар оны эхний 10 сарын хугацаанд 785 сая ам.долларын бэлэн гоймон экспортолж, 2022 оны “дээд амжилт”-аа эвджээ.

Тус улсын бэлэн гоймонгийн экспорт 2015 онд 219 сая ам.доллар хүрснээс хойш жил бүр өссөөр байгаа аж. Ялангуяа 2020 оны цар тахлын үед 640 сая ам.доллар болж, эрс өсөж байжээ.

Бэлэн гоймонгийн экспорт эрчимтэй өсөхөд БНСУ-ын хөгжмийн “K-Pop” урсгал, уран сайхны болон олон ангит кинонууд ихээр нөлөөлснийг салбарынхан онцолж байна. Түүнчлэн нийгмийн сүлжээнд бэлэн гоймон идэх “чалленж” газар авсан нь борлуулалтад нь дэм болсон аж.  

Үүний зэрэгцээ дэлхийн томоохон 18 хотын 9000 гаруй хүний дунд хийсэн “хамгийн дуртай солонгос хоол”-ны талаарх судалгаагаар 11.1 хувь нь бэлэн гоймонд санал өгснөөр хоёрдугаарт бичигдсэн бол 16.5 хувийн саналаар солонгос маягийн шарсан тахиа "манлайлжээ".

TAGS