• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    113   |  
0

ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэмтэн судлаачидтай хамтран “Сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх, угаарын хийн хордлого, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Хангалт, үйлчилгээний газрын ажилтан, алба хаагчид, Онцгой байдлын сургуулийн төгсөх дамжааны сонсогчид хамрагдсан бөгөөд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймрийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, гэр хороолол дахь пийшин, зуухны галлагаа, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгсөн юм.

Мөн гал түймрийн өнөөгийн байдал тулгамдаж байгаа асуудал, эрсдэлийн шинжилгээ, урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, гал унтраагуурын ажиллах техник, зарлан мэдээлэх системийн үүсэл хөгжил, гэр хороолол дахь угаарын хийн мэдрэгч, галын дохиоллын системийн ашиглалтын талаар мэдлэгтэй боллоо.

Эх сурвалж: ОБЕГ

TAGS





Холбоотой санал болгох мэдээ