• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    112   |  
0

УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.

Бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “УИХ-ын намрын чуулган нэгдүгээр сарын 20-диор завсарлана. Үүнээс өмнө Эрүүгийн болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, Хүүхэд хамгааллын тухай хууль зэрэг хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж дуусгах шаардлагатай байгаа.

Мөн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нар Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан. Банкны 1 хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ 20 хувиас хэтрэхгүй байна гэдэг хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байгаа. Хууль хэрэгжиж эхлэх хугацааг сунгаж өгөөч гэдэг хүсэлтийг олон улсын байгууллага болон дотоодын банкнуудаас тавьсан. Иймд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын гишүүд хүсэлт тавьснаар уг асуудлыг хэлэлцэж, 2026 он хүртэл сунгах нь зүйтэй гэж үзсэн.

Түүнчлэн Сонгуулийн тухай хуулиар олон зүйлийг хориглосон. Иймд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллахдаа хууль зөрчихгүй байхад анхаарах асуудлуудын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл өгсөн. Ийм гурван асуудлаар МАН-ын бүлэг өнөөдөр хэлэлцлээ” гэв.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээгээр олон дагагчтай буюу инфлүүнсерүүдийг сонгуулийн сурталчилгаанд оролцож, нэр дэвшигчийг дэмжихийг хориглосон гэх мэт хүмүүсийн хэвлэн нийтлэх, мэдээлэх эрхэд халдсан мэт ташаа ойлголтууд гарлаа. Ийм зүйл огт байхгүй. Сонгуулийн ерөнхий хорооны хуульч тайлбарлахдаа  Сонгуулийн тухай хуулийн 47.4 дүгээр заалт дээр бүртгүүлээгүй цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглахгүй байх, бусдын нэр, алдар хүндэд халдахгүй байх тухай бийг хэлсэн” гэлээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ